МАН-ын даргын суудлын төлөөх Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын өрсөлдөөнд ил, далд оролцоотой байсан нэг субъект нь яах аргагүй АТГ.
Д.Амарбаясгалангийн өөрийнх нь хэлснээр бол, намын даргын сонгуульд өрсөлдөхөө зарласны дараа Ц.Чулуунзагдын гэрт нэгжлэг хийж, баривчлан “дарамталсан” гэгдсэн.
Учир нь, “Ц.Чулуунзагдын гэрээс “Админерал” ХХК-ийн захирал, талийгаач Хасбаатарын гарын үсэг бүхий дардас олдсон” гэдэг мэдээллийг албан ёсоор хийсэн байдаг.
Улмаар Д.Амабаясгаланг “Нүүрсний хулгай” хийсэн гэх суртал ухуулга явж, Г.Занданшатар “Энэ хэргийг нь илрүүл” гэх байдлаар Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилохоо мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр ХЗДХ-ийн сайд асан Л.Мөнхбаатар өнөөдөр “Нүүрсний сонсгол”-оор ил болсон мэдээллийг бүгдийг нь Цагдаа, Тагнуул, АТГ-т хүргүүлсэн. Дараа нь Прокурор харъяалал тогтоож, АТГ дээр нэгтгэж шалгах нь зүйтэй гэснээр бүх баримтуудыг АТГ татаж авсан. Ингэснээр Хууль зүй дотоод хэргийн саайдын эрхлэх асуудлын хүрээнээс гараад явчихсан. Ерөнхий сайдын шийдвэрийг сонсоод гайхсан” гэж мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна