Б.Найдалаа: Ард түмнээс санал авч чадаагүй Г.Занданшатар Засгийн газар тэргүүлэх ёсгүй

Х.Есү
14 цаг 12 минутын өмнө

Улс төрд үүсээд буй асуудлаар УИХ-ын гишүүн Б.Найдалаагаас тодрууллаа. 

Тэрбээр, "Би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Бодож тооцож, судалсны эцэст би зурсан. 

Нэгдүгээрт улс төрийн намын дотоод сонгуулийн асуудалд бусад намууд оролцмооргүй байна. 

Хоёрдугаарт, зарчмын хувьд Монгол Улсын Ерөнхий сайд хэн байх ёстой вэ гэхээр ард түмний сонгосон хүн байх ёстой.  Ард түмнээс санал авч чадаагүй Г.Занданшатар Засгийн газар тэргүүлэх ёсгүй.

Намынхаа дотоод асуудлыг улс төрийн зорилгоор төрийн асуудал болгож болохгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.96.212
    12 цагийн өмнө

    Chi tegeed ES boloh ued ni helehgui yamar atsaa hiij baisna yum. Odoo bolohoor mungu unerteed ireheer olon yum yarilgui zugeer baisan bol harin chamaig uneleh bailaa. Odoo chi bol bugs doloogch uur yuch bish... he he

    Хариулах
  • 66.181.161.110
    13 цагийн өмнө

    Зөвшдээ. Их хуралд ард түмнээс ч санал авч чадаагүй намынхаа бага хурлаас ч дэмжигдээгүй

    Хариулах