УИХ-ын гишүүн Э.Болормаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, " Ямар ч УИХ-ын гишүүн Засгийн газрыг огцруулах асуудалд хөнгөн хандаж байна гэж бодохгүй байна. Энэ Засгийн газар цаашдаа үргэлжлэх юм бол Монгол Улсад илүү хортой юм болов уу гэсэн дүгнэлтээр гарын үсэг зурсан.
Одоогоор огцруулах бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэсэн байна. Нүүрсний хулгайн асуудлаар хүн бүхэн л тэмцэж байна. Үүний хажуугаар нийгмийн асуудлаа бас шийдээсэй гэж хүсэж байна.
Намын бага хурлаар Г.Занданшатар дарга ялагдана гэдэг бол улс төрийн дүнгээ тавиулж байна гэсэн үг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна