Д.Энхтүвшин: Д.Амарбаясгаланг түдгэлзээд асуудлаа шалгуулчих л гэсэн юм

Х.Есү
14 цаг 48 минутын өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой талаар гишүүд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Д.Амарбаясгалан нүүрстэй холбоотой юу гэсэн тодорхойгүй байдал үлдээгээд яваад байхаар энэ нь өөрөө Монгол Улсыг эрсдэлтэй алхам руу оруулж байна.

Бид нарын зүгээс УИХ-ын даргыг огцор гэдэг шаардлага тавиагүй. Түдгэлзээд асуудлаа шалгуулчих л гэсэн юм. Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүлэхээр 70 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Ардчилсан нам ч үүнд нэгдсэн. МАН-аас 35 гишүүн гарын үсэг зурсан байна. 

Засгийн газрыг огцруулъя гэдэг үндэслэлийг нь харахаар үнэхээр буруутай бол Засгийн газар юм уу их хурлын түвшинд хүчингүй болгож болохоор хуулийн зохицуулалттай зүйлийг заавал Засгийг унагаана гэж байгаа нь өрөөсгөл" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.204
    4 цагийн өмнө

    хужаа шарк битгий донгодоод бай mcs ийнхээ энержи ресурсээ чирээд явж байхгүй мнг төрийг үймүүлж хэрүүл тэмцэл хийлгэж бутаргаж хужаа нарынхаа элэг доог болгож чиний сэтгэл ханаж бна уу сайндаа ч их хурлын гишүүн болоогүй тарааж бутаргаж дэлхийн улсуудын шившиг болгох гэж үхэн хатан зүтгэж улайраад бгаа нь ард түмэнд харагдаж бна чи өөрөө зайл хужаагын шээс

    Хариулах
  • 66.181.190.211
    11 цагийн өмнө

    Хүүхдээ хуурч бгаатай адил ярих юм. Чи өөрөө гишүүнээсээ татгалзаад бүх зүйлээ шалгуулчихаад л их хураллаа эргээд ирээч.

    Хариулах