Засгийн газрыг огцруулах албан бичгээ өргөн барьсан талаар Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Дөнгөж сая бид бүхэн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барилаа.
Би өнөөдөр өглөө Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Анх удаа Засгийн газар нь УИХ буюу хууль тогтоох дээд байгууллага руугаа халдсан үйл ажиллагаа боллоо. Ийм асуудал байж болохгүй учраас Засгийн газар огцрох ёстой.
Цагаан байрандаа шийдчих асуудлыг төрийн ордонд ордонд оруулж ирж төрийн ажлыг гацааж байгаад харамсаж байна. Унасан бөх туг тойрдоггүй. Намын даргын сунгаанд уначхаад ингэж болохгүй.
Өнөөдөр шүүхээр хэн нэгнийг гэмт буруутай эсэхийг нь тогтоогоогүй байхад гүйцэтгэх засаглалын тэргүүн өрөөндөө УИХ-ын даргыг алуурчин авлигачин мэтээр цоллож байгаад харамсаж байна. УИХ дээр хэрэг ярьдаг болсон байна. Энэ бол байж боломгүй асуудал.
Хэн нэгнийг олон нийтээр алуурчин ялтан мэт цоллож байгаад араас нь захиалгатай мэтээр Засгийн газрын гишүүнийг сольж байгаа нь захиалгатай улс төрийн тоглолт гэж би харж байна.
Ганцхан УИХ-ын дарга биш бүгд шалгуулцгаа. Өөрсдийн сандал суудалтайгаа зууралдаж, асуудлыг ийм дээр нь тулгаж байгаа бол Засгийн газар огцор" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна