МАН-ын даргын суудлын төлөө өрсөлдөж буй Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын өрсөлдөөн хурцдаж, институци хоорондын зөрчил болоод байгаа билээ.
Өөрөөр хэлбэл, хоёр өндөрлөгийн тэмцэл нэг намын тогооноос хальж, улсын асуудал болж хувирлаа.
Яг одоо УИХ дээр:
-Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах буюу Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах
-УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаа өгч байгаад хуулийн байгууллагаар шалгуулах
-ҮАБЗ-ийн шийдвэрээр батлагдсан нүүрсний офф-тэйк гэрээнүүдийг нууцаас гаргах
-“Харбины хэлэлцээр” буюу “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ил болгох гэсэн дөрвөн ч шаардлагад гарын үсэг цуглуулж байна.
МАН-ын дарга Д.Амарбаясгаланг дэмжигчид Засгийн газрыг огцруулна гэж байгаа бол Г.Занданшатарыг дэмжигчид наанаа “Д.Амарбаясгаланг хуулийн байгууллагаар шалгуул” гэж байгаа ч цаанаа “УИХ-ыг тараана” гэж илт сүрдүүлсэн мэдэгдлүүдийг хийж байна.
Аль, аль нь төрийг тогтворгүй болгох, сөрөг үр дагавартай байр сууриуд.
Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь тогтворгүй болох эрсдэл үүснэ гэдэг намын биш, улсын асуудал мөн.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль, бусад хуульд заасан үүрэг хариуцлагаа биелүүлж, байр сууриа илэрхийлэх, цаг болсон гэж үзэж байна.
Маргааш, нөгөөдөр хоёр УИХ-ын чуулгантай. УИХ-ын даргын зөвлөлөөс Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлөх асуудлыг баасан гарагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон байгаа. Үндсэндээ ганц, хоёрхон л хоног байна.
Төрийн тэргүүн байр сууриа илэрхийлэх бас нэг шалтгаан бол даргын төлөөх өрсөлдөөнд “Засаглалын хэлбэрийг солих” агуулга явж байгаад оршино.
Ерөнхийлөгч өмнө нь засаглалын хэлбэрийг солих санаа байхгүй, Парламентын засаглал бол монголчуудын сонголт, Монголын ирээдүй гэж үздэгээ Парламентад ямар ч хоёрдмол утгагүйгээр илэрхийлсэн.
Гэвч намын сонгуулиар эрх ашиг нь хөндөгдөж буй, талдаа чухал байр суурьтай гэгдэж буй зарим хүмүүсээс өрсөлдөөний явцад Парламентыг тараах эрсдлийг сануулж байгаа нь яах аргагүй Үндсэн хуулийн буюу Парламентын засаглалын эсрэг хандаж байгааг анхаарч, засаж залах хэрэгцээ шаардлага байна.
Ерөнхийлөгч байр сууриа хэнд ч /Парламентад, ард түмэнд гм/ хэзээ ч хүссэн үедээ илэрхийлэх эрхтэй.
Ерөнхийлөгч дуугарвал одоо л дуугардаг цаг нь.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
Гучдугаар зүйл.
Хэвлэх
1.Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ
1.Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
2.Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ.
З.Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.64.153
MCS - дээ / зандандаа /ашигтай үг л хэлэх байх даа
Хариулах