КОП17 хурлын үеийн болон дараах хог хаягдыг 400 сая төгрөгөөр тээвэрлэнэ

Zuv.mn
1 цаг 30 минутын өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал манай улсад үргэлжилж байна. Хурлаар үед болон дараах үлдэгдэл хог хаягдлыг тээвэрлэх, зайлуулах ажилд 400.8 сая төгрөг төсөвлөжээ.

КОП 17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газраас зарласан энэ багц ажлын хүрээнд хурлын үеэр түр болон зөөврийн ариун цэврийн байгууламжийн бохирыг соруулахад 90, цэнхэр, ногоон бүсийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил, үйлчилгээнд 225 сая төгрөг зарцуулах юм байна.

Мөн хурлын арга хэмжээнд шаардлагатай гольф карт нийлүүлэхэд 80, оролцогчдын усны хэрэглээг хангах ус гаргагч машин нийлүүлэхэд 95 сая төгрөгийн төсөв хуваарилжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна