Балбад болсон хөрсний нуралт, үерийн гамшгийн улмаас гаднын 28 улсын 466 иргэн сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Албаны эх сурвалжийн хэлснээр, Украины 53, ОХУ-ын дарав, БНСУ-ын 10 зэрэг 28 улсын иргэд сураггүй болоод буй. Тэгвэл энэ удаад гамшгийн бүсэд яагаад тийм олон жуулчин байсан / Гамшгийн улмаас 579 хүн сураггүй алга болсны 466 нь гаднын, 133 нь нутгийн иргэд/ талаарх мэдээллийг хүргэе.
BBC агентлагийн Дели хот дахь сурвалжлагч Апарна Аллуригийн тайлбарласнаар, гамшгийн бүсэд Хинду, Будда, Жайн шашинтнуудын шүтэж биширдэг хоёр ч эргэл мөргөлийн газар байдаг аж. БНХАУ-ын буюу Түвдийн талд Кайлас уул, уулын ойролцоо орших Мансаровар нуур байдаг бол Балбын Расува мужид Госайкунда нуур оршдог байна.

Мансаровар нуур, Кайлас уул.
Энэ хоёр газрыг шашны болон үзэж сонирхох зорилгоор жил бүр хэдэн арван мянган жуулчид Балба, Түвд рүү аялдаг байна.
Гамшгийн бүс чухамдаа дээрх хоёр маршрутаар аялагсдын замд байсан учир гаднын улсын олон хүн амиа алдах шалтгаан болсон гэж хэвлэлүүд мэдээлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна