Улаанбаатараас анталя хүртэл “риогийн гурван конвенц”-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ

Х.Есү
2026/08/27

2026 онд Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлууд давхцаж байгаа бөгөөд Монгол Улс, Армени, Турк гурван улсад дараалан болох юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр гурван СОР-ын даргалагч нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх “From Ambition to Action: Delivering Rio Synergies across the Triple COP Year” сэдэвт өндөр түвшний яриа хэлэлцээг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, цөлжилт, газрын доройтол, ган зэрэг асуудлууд хоорондоо нягт холбоотой тул нэгдсэн байдлаар шийдвэрлэх шаардлагатайг хэлэлцэж, Конвенцуудын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, зорилтуудыг уялдуулах, улс орнуудын хамтын ажиллагааг бодит хэрэгжилтэд шилжүүлэхэд чиглэж буй юм. 

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын даргалагч орны хувьд “Риогийн гурван конвенц”-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эхлэлийг тавьж буй бөгөөд газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлт нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах чухал суурь болохыг онцлов.

Мөн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” буюу “Steppe Action Agenda”-аар дамжуулан эдгээр зорилтыг бодитоор хэрэгжүүлж, түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа илэрхийллээ.