Балбын Расува мужид өчигдөр болсон үер, хөрсний гулгалтын улмаас 150-160 хүний амь нас үрэгдэж, 500 гаруй хүн сураггүй болоод байна. Сураггүй болсон хүмүүсийн дотор гадны жуулчид олон байгаа бөгөөд тэдэн дунд Украины 53, ОХУ-ын дөрвөн иргэн байсан гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Уулын үер байшин барилга, зам гүүр, эрчим хүчний дэд бүтэц гээд замдаа таарсан бүхнийг хуу хаман одож буй аймшигтай дүр зураг бүхий бичлэгүүд интернэтээр дүүрэн байна.

Балбын цагдаагийн газар лхагва гарагийн орой 579 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаагийн 466 нь 28 улсаас ирсэн гаднын жуулчин, 133 нь нутгийн иргэд гэдэг мэдээллийг өгчээ.
Гамшиг болсон газар нь алдарт Кайлас уул, түүний ойролцоо байх Мансаровар нууртай ойролцоо учир жуулчдын хөл ихтэй газар байжээ.
Гамшгийн шалтгааныг хил залгаа орших БНХАУ-ын Түвдийн автономит мужид болсон газар хөдлөлтөөс үүдэлтэй гэж таамаглаж байна. Үерийн усыг харин Лхенде-Кхола голын гольдрил өөрчлөгдсөнөөс болсон байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна