Батлан хамгаалахын сайд Д.Батлутын нэрийг сийлсэн сэлэмний зураг цахим орчинд цацагдаж нэлээдгүй шүүмжлэлийг дагуулсан.
Энэ талаар бид Д.Батлутаас тодрууллаа.
-Таны нэрийг сийлсэн сэлэмний зураг яваад байна л даа. Үүн дээр тайлбар өгөөч.
-Би өөрийнхөө нэрийг сэлмэн дээр сийлж, бэлэглэх хүн биш. “Зэв” клубын залуус намайг Батлан хамгаалахын сайд болсон гээд дурсгасан юм. Сошиалд их сэвэгдсэн байна лээ. Улс төр явагдаж байгааг хэн хүнгүй мэдэж л байгаа байх.
-Улс төрд үүсээд байгаа асуудлаас болж улсын ажил зогсонги байдалд орсон байна. Иргэд улс төржилтөө зогсоож ажлаа хийхийг шаардаж байна. Та үүн дээр ямар бодоллтой байна вэ?
-Засгийн газрын үйл ажиллагаа доголдоогүй хэвийн явж байна. Бүх сайдууд өөр өөрсдийн чиг үүргийн ажлуудаа хийж хэрэгжүүлээд явж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна