Г.Дамдинням: Шатахуун 200 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл худал

Х.Есү
18 цаг 48 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. 

Тэрбээр, "Хуурамчаар шатахууны хомсдол үүсгэж байна гэсэн мэдээлэл түгээж байга хаягуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. 

ОХУ-аас биднийг ямар ч нөхцөлд шатахнуунаар таслахгүй гэх амлалтыг өгсөн. Яг одоогийн байдлаар төмөр зам дээр, толгойт, рашаант өртөө дээр АИ 92 бензин 150 гаруй тээвэрлэсэн цистерн ирж байгаа. 

Өдөрт орж ирэх нормоороо орж ирээд явж байгаа. Шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа гэсэн үг. 

Тиймээс олон нийтийн битгий төөрөгдүүлээсэй гэж хүсэж байна.Шатахуун түгээх станцууд дээр бодит хэмжилт хийх ажлын хэсэг гарчихсан явж байгаа. Мөн шатахуун 200 төгрөгөөр нэмэгдэнэ гэх мэдээлэл худал" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна