Н.Учрал: Хөгжлийн төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэллээ

Zuv.mn
18 цаг 2 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдээ танилцууллаа.

Монгол Улсын тэргүүн шадар, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал "Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөгжлийн 149 төслийг ач холбогдлоор нь эрэмбэлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Эдгээр 149 төслийг хэрэгжих боломжоор нь 1-5 оноогоор, дөрвөн бүлгийн 14 үзүүлэлтээр үнэлж эрэмбэллээ.

Тодруулбал, макро эдийн засгийн нөлөөлөл, бэлэн байдал, санхүүжилт, нийгмийн нөлөөлөл гэсэн дөрвөн бүлэгт хуваан мэргэжлийн хүмүүсээр үнэлүүлсэн.

Ингэхэд 149 төслийн 105 буюу 70 хувь хэрэгжиж эхлээгүй байна. ТЭЗҮ-тэй 85, ТЭЗҮ-гүй 54, ТЭЗҮ шаардлагагүй хоёр, ТЭЗҮ-д тодотгол хийж байгаа найман төсөл байна.

Санхүүжилтээр нь ангилбал, улсын болон орон нутгийн төсвөөс 44 төсөл санхүүжнэ. Гадаадын зээл тусламжаар 26, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 17, холимог эх үүсвэрээр 15 төслийг нь санхүүжүүлнэ. Санхүүжилтийн эх үүсвэр нь шийдвэрлэгдээгүй 22 төсөл байна.

Улсын төсөвт туссан байдлаар нь авч үзвэл 2025 оны төсөвт 13, 2026 оны төсвийн төсөлд 14 төслийн санхүүжилт суусан" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна