Л.Мөнхбаясгалан: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан

Zuv.mn
17 цаг 30 минутын өмнө

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр "Би Ерөнхий сайд Г.Занданшатарт томилогдоход нь Говийг усжуулах талаар юу хийх вэ. Энэ тал дээр анхаарч ажиллавал бид бас дэмжиж ажиллана аа. Гэж хэлж байсан. Бид бүр хэдэн удаа уулзсан. "Дэмжинэ ээ" л гэдэг. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Л.Оюун-Эрдэнэ зүрх дарсан гэдэг шиг "Дэмжинэ" гээд байдаг. Тэгээд сая төсөв орж ирсэн чинь нэг ч төгрөг байхгүй. Цөлжилт дээр гурван зуун хэдхэн сая төгрөг тавьсан.  

Гэтэл усны бохирдлоос болоод 2050 он гэхэд говийн бүсэд хүн амьдрах боломжгүй гэсэн судалгааны дүн гарчихаад байна. Хоёрт, 2025 онызургадугаар сарын 25-нд УИХ Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө гэдэг юмыг баталж байсан. Тэгэхэд Засгийн газар бас огцорч байсан байхгүй юу. Танхимд нэг ч сайд байгаагүй. Их гоё, гоё юм ярьсан. Усан дээр гэхэд 13.5 тэрбум төгрөг тавигдчихсан байсан. Төсөв батлахад энэ төлөвлөгөөгөөр явах ёстой. Одоо нэг нь ч байхгүй.  

Иргэдийн амьдрал, байгаль орчин ярихаар нэг ч үг дуугардаггүй МАН-ынхан сандал суудал болохоор хэлд орж байгаад уур хүрч байна . Засгийн газрыг огцруулах дээр гарын үсэг зурсан. " гэж хариуллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна