Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг баасан гарагт хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийднэ

Zuv.mn
15 цаг 52 минутын өмнө

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн барьсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэрхэн шийдвэрлэх, УИХ-ын Дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шаардлагын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Одоогийн байдлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, М.Мандхай нарын 50 гаруй гишүүний гаргасан санал л ирсэн. УИХ-ын даргатай холбоотой албан бичиг ирээгүй байна. 

Үндсэн хуулийн 33.1-т Монгол Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, П.Сайнзориг нарын гишүүдийн гаргасан санал хуульд заасан шаардлагыг хангасан байна. Баасан гарагт УИХ түүний бүтцийн байгууллага болох байнгын хороо, чуулганаар ярьж эхлэх эрх нь нээгдэнэ. Нам, эвслийн бүлэг, УИХ-ын гишүүд чуулган байнгын хорооны хуралдаа суух үүрэгтэй. УИХ-ын даргын асуудал орж ирвэл Дэгийн хуулиараа явна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна