Засгийн газрын хуралдаанаар "Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталсан. Тус тогтоолоор:
Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулсан Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичиг, мөн Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанд танилцуулсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт барих болон нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичгийг ил болгов.
Тэгвэл эдийн засагч Р.Даваадорж цахим хуудастаа "Нүүрсний нууц гэрээнээс харвал Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолоо аль хэдийн алджээ. Нийт 39 гэрээ ил болжээ. Арай ч дээ. 2019-2022 онуудад хийсэн гэрээнүүд. Сая сая тонноор нууцалж байгаад гаргаж байж дээ. Үүнээс 26-г нь нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 600 ам.доллар хүрч байсан 2022 онд хийжээ.
Нүүрсний нууцлалтай нийт 36 гэрээнээс Бодь групп 31 гэрээ хийж. Бодь групп дангаараа 22 сая 505 мянган тн нүүрсний гэрээ хийсэн бөгөөд 8.2 сая тн аль хэдийнээ гаргаж амжсан байх юм. Нүүрсийг тн 200$ гэж бодвол 1.6 тэрбум$ аль хэдийнээ халаасалжээ. Барьсан төмөр зам нь мухар. Монголын ард түмнийг ингэж доромжлох эрх хэнд байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна