Л.Мөнхбаясгалан: Монгол Улс COP17 зохион байгуулах гэж байж цөлжилт, усныхаа асуудалд төсөв тавиагүй байна

Х.Есү
2 цаг 28 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг (UNCCD COP17) зохион байгуулахаар бэлтгэж байна.

Олон улсын хэмжээнд чухал ач холбогдолтой арга хэмжээнд 10000 гаруй төлөөлөгч, өндөр дээд түвшний хүндэт зочид оролцоно.

Бид энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас зарим зүйлсийг тодрууллаа. 

Тэрбээр, " Монгол Улс COP17 зохион байгуулах гэж байж цөлжилт, усныхаа асуудалд төсөв тавиагүй. Цөлжилт гэдэг чинь ердөө газар нутгийн асуудал. Түүн дээр бид нэмээд усыг оруулсан. Усны бодлого гэхэд 5-6 яам дээр тарчихсан байгаа. Бэлчээрийн бодлого 6-7 хууль дээр тусдаа байдаг. Уг нь эд нар чинь нэг цогц ойлголт. Бас эрх зүйн орчин байхгүй. Тиймээс үүн дээр төсөв мөнгө тавигддаггүй юм. 

2050 оноос хойш говь усгүй болж хүн амьтан амьдрах боломжгүй болно гэдгийг эрдэмтэд нь хэлчихлээ. Тийм байж усны асуудал дээр мөнгө тавихгүй яаж хөгжих гээд байгаа юм мэдэхгүй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна