П.Наранбаяр: Эхний ээлжинд багш нарын цалинг 1.8 сая төгрөг болгоно

Х.Есү
4 цаг 17 минутын өмнө

Боловсролын сайд П.Наранбаяраас багш нарын цалингийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Бид багш нарын жагсаал эхлээд шаардлага гармагц хүлээж авсан. Шаардлагын хариуг заасан хугацаанд нь бичгээр өгсөн. 

Энэхүү жагсаал суултад бид хүндэтгэлтэнй хандаж байгаа. Өчигдөр Ерөнхий сайд болон Сангийн сайд миний бие багш нарын төлөөллийг хүлээж авсан. Энэ хүрээнд Ерөнхий сайд бидэнд үүрэг өгсөн. Ямар үүрэг вэ гэхээр эхний ээлжинд багш нарын цалинг 1.850.000 төгрөгт хүргэ гэсэн. Үүний дараа 2026 оны долоодугаар сараас эхлээд үндсэн цалингийн хэмжээг 2 сая төгрөгт хүргэх, цаашлдаа 3.5 сая төгрөгт хүргэх судалгаа хийж, танилцуулахыг сангийн сайдад үүрэг болгосон. 

Ойрын хугацаанд л багш нарын цалинг 1000 долларт хүргэнэ" гэлээ





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна