​Д.Энхтүвшин: Д.Амарбаясгаланг огцруулах бус ёс зүйн шаардлага тавих бичигт гарын үсэг цуглуулсан

Zuv.mn
3 цаг 58 минутын өмнө

Д.Энхтүвшин нарын нарын гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нэр холбогдоод байгаа авлига, албан тушаалын хэргээ шалгуул хэмээн ёс зүйн шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн.

Харин өчигдөр ёс зүйн шаардлага бус огцруулах бичиг болж хувирсан байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингөөс манай сэтгүүлч Т.Отгонсувд тодрууллаа.

Тэрбээр "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах биш ёс зүйн шаардлага тавих гарын үсэг цуглуулсан. Өнөө маргаашдаа өгчих байх. Гарын үсэг зурахаа илэрхийлсэн 70 гаруй гишүүн байгаа. Залуу хүнд улстөрийн хувьд урт зам байгаа. Тийм учраас энэ асуудлаа эцэслэх нь зүйтэй гэсэн нөхөрсгөөр ёсзүйн шаардлага тавьж байна.

Огцруулах бичиг явж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл. Төсөв явж байгаа энэ үед дахин ширээ сандал, албан тушаал ярьсаар байж болохгүй. Эхлээд намын даргын асуудлаа шийдэх ёстой. Зарим гишүүд маргаантай гэж үзэж байгаа. Үүнийгээ ярих ёстой. Нэг бол Дээд шүүх хүлээж аваад албажуулаад шийдэх ёстой" гэлээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна