П.Мөнхтулга: Ахмадын тэтгэврийн зээл хэтэрхий өндөр хүүтэй байна

Х.Есү
3 цаг 49 минутын өмнө

УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Хоёр машин мөргөлдөхөд бүхэл бүтэн эгнээгээрээ цагдаа ирэхийг хүлээж түгжирдэг байсан. Одоо энэ байдал алга болсон. 

Иргэд цахимаар асуудлаа шийдэж, баталгаажуулаад албан журмынхаа даатгалын нөхөн талбөрийг авдаг зохицуулалтыг хийж өгсөн. Энэ маань долоодугаар сард их хурлаар 70 хувьтай батлагдаад хэрэгжиж эхэлсэн. 

-Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал ямар шатандаа явж байна вэ?

-Тэтгэвэр нэмэх асуудал бол Засгийн газрын асуудал байдаг. Би хувь гишүүнийхээ хувьд тэтгэврийн зээлийг хэтэрхий өндөр хүүтэй байна гэж үзсэн. Тэтгэврийн зээл бол хамгийн эрсдэлгүй зүйл. Тиймээс бодлого нь ч тогтвортой байх ёстой. 

Тиймээс тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг санаачлаад, ажиллаж байна " гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна