УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Өнөөдөр биржийн тухай хууль эдийн засагт чухал ач холбогдол өгч байна. Монгол Улс төсвийн алдагдлаас аврагдаж байгаа гол зүйл нь энэ. Би өргөн барьж батлуулсан хүний хувьд сэтгэл хангалуун байгаа.
Ер нь нүүрсний гэрээг нууцална гэдэг бол маш буруу. Энэ бол хэзээ ч байх ёсгүй зүйл. Тиймээс бизнесийн гэрээнүүд ил байх ёстой. Өөр нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй байна.
-Парламент хоёр хуваагдаад нэг хэсэг нь Засгийн газрыг огцруулна гээд, нөгөө хэсэг нь УИХ-ын даргыг шалгуулна гэж байна. Таны хувьд аль нэг дээр нь гарын үсэг зурсан уу?
-Би аль нэг талд нь гарын үсэг зураагүй. Би муу ч сайн ч парламентад гурван удаа сонгогдсон гишүүний хувьд ийм зүйл байж болохгүй гэдгийг хэлье. Би бас олон сонгогдсон гишүүдэд уриалж байгаа юм. Ёс зүйтэй юм бол энэ асуудлыг бүү дэвэргээч ээ гэж хэлж байгаа.
Сайд нарын ард суугаад бусдыг хатгаад байгаа хүмүүс намынхаа асуудлыг нам дотроо ярих ёстой. Одоо үүнийгээ зогсоох хэрэгтэй. Үргэлжилж болохгүй.
Би аль ч талд нь гарын үсэг зурахгүй цаашид зурахчгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.204
Дараагийн засагт сайд болчих далд санаатай этгээд шүү
Хариулах