Ш.Алтангадас: Хуулийн байгууллага нь Д.Амарбаясгаланг хэрэгт холбогдолгүй гээд байхад шалгуул гээд байгаа нь үндэслэлгүй

Х.Есү
2 цаг 52 минутын өмнө

Хуульч Ш.Алтангадасаас улс төрд үүсээд байгаа асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм дээр албан ёсны баталгаатай эх сурвалжаас авсан мэдээллээ олон нийтэд цацах үүрэгтэй. Мөн төөрөгдүүлсэн бусдыг гутаан доромжилсон мэдээлэл цацахыг хориглоно гэсэн заалт байдаг. 

Энэ агуулгаар нь аваад үзэх юм бол энэ мэдээллийн цацаж байгаа гишүүд маань өөрсдөө бүрэн эрхээ хэрэгжүүлээд мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нь авсан юм уу үгүй юм уу гэдэг эргэлзээ үүсэж байгаа юм. 

Хуулийн байгууллага нь УИХ-ын даргыг хэрэгт холбогдолгүй гээд байхад гишүүд нь дахиад шалгуул гээд байгаа нь ямар ч үндэслэлгүй. Ёс зүйн шаардалага тавина гэдэг маань бас ямар үндэслэл байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Гэтэл энэ бүх асуудал дээр ямар ч баримт үндэслэл байхгүйгээр, нийтэд ийм мэдээлэл байгаа учир үүнийгээ шалгуул гэдэг агуулга яваад байгаа нь өөрөө хууль зүйн хувьд огт боломжгүй байгаа юм" гэлээ. 





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 119.40.98.153
    25 минутын өмнө

    Харин тийм. Өөрөө гүйж очоод намайг яагаад нүүрстэй холбоогүй гээд байгаан энхбаяр намайг холбоотой гээд байна намайг шалгаад өг гээд шалаад ыайхыиуу хаашаа юм.

    Хариулах
  • 169.253.162.2
    4 минутын өмнө

    Үнэн худлыг шалгах хэрэгтэй.

    Хариулах