Х.Тэмүүжин: Эрх баригчид Засгийн газраа огцруулна гээд орж ирвэл кноп дараад л явуулна. УИХ-ын даргыг ч адилхан

С.Гандэлгэр
2 цаг 32 минутын өмнө

МАН-ын дотоод хагаралтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Ардын намын даргын төлөөх зодоон мань мэтэд хүртээлгүй. Би бол Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын даргад хариуцлага тооцох хоёр бичигт алинд нь ч гарын үсэг зураагүй. АН бол сөрөг хүчин. Бид МАН-ын хуваагдал талцлын аль нэг талд орж тэдний өмнөөс хэрэлдэх ямар ч сонирхол байхгүй. Ардын нам буюу эрх баригчид Засгийн газраа огцруулна гээд орж ирж байвал кноп дараад л явуулна. Их хурлын даргаа огцруулна гэвэл кноп дараад л явуулна шүү дээ.Яагаад гэвэл сөрөг хүчний байнга хийдэг зүйл бол ажиллаж чадахгүй гэж байгаа заавал сандал дээр нь суулгаад байх шаардлагагүй. Улс төрийн зорилгоор хэн намын дарга болох вэ гэдэг хэрүүлийн дунд гаргаж шидэж байгаа гэмт хэргүүдийг шударгаар шийднэ гэдэгт итгэхгүй байгаа. Үнэхээр тэмцэх байсан бол аль 2-3 жилийн өмнө эхэлж болох л байсан.

Ардчилсан нам МАН-ын өмнө хариуцлага хүлээгээгүй. Улс орны өмнө үүрэг хариуцлага хүлээсэн. Сандал суудлын төлөө улс орноороо тоглох гэж байгаа бол явдаг газраа яв л гэж хэлнэ" гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна