УИХ-ын гишүүн П.Сайнзориг тэргүүтэй 50 гаруй гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг УИХ-д өргөн бариад байгаа. Хуулиараа тус асуудлыг ажлын гурав хоногт шийдэх бөгөөд маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэхийг хэлэлцэх юм.
Өглөө 08.30 цагаас ТББХ хуралдаж П.Сайнзориг нарын нэр бүхий 50 гаруй гишүүдийн саналыг хэлэлцэнэ. Улмаар 10.00 цагаас УИХ-ын чуулган хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан"Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья"хэмээн мэдэгдээд байгаа юм.
МАН-ын бага хурлаас хойш ил цагаан нэг нэгэн рүүгээ үг чулуудаж, өөрсдийг нь дэмжиж буй гишүүдээрээ ээлж дараалан хэвлэлийн хурал хийлгээд байсан улс төрчид ийнхүү маргаашийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар нүүрэлдэж, асуулт асууж, хариулт авах нь ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна