Маргааш Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг УИХ хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-д бүлэгтэй АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэлээс байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр "Яг ямар үндэслэлээр огцруулах гэж байгаа гэдэг материал орж ирээгүй байна. Маргааш байнгын хороогоор хэлэлцэгдэнэ. Хоёрдугаарт АН-ын бүлэг бол олон гишүүнтэй бүлэг. Тийм учраас бид бодлогоо нухацтай ярилцаж гаргах ёстой. Миний хувийн байр суурь чухал биш. Бүлгийн дийлэнх олонх гишүүд бүлгийнхээ байр суурийг дагана гэдэг ээ илэрхийлж байгаа. Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарснаасаа хойш өөрийн бие даасан байр суурьтай байсаар ирсэн. Цаашдаа ч тийм байх болно.
МАН-ын маргалдаж байгаа талууд АН-руу, дотоод асуудал руу янз бүрийн байдлаар оролцох гэж байгаа оролдлогууд байгаа бол тэрийгээ зогсоосон дээр. АН-ын бүлэг нэгдмэл шийдвэр гаргах болно. Би УИХ-ын дарга болохгүй. Ор тас худал мэдээлэл. Санал ирсэн ч болохгүй. Бүрэн дүүрэн итгээрэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна