Чуулганы хуралдааныг орхиж гарсан О.Цогтгэрэлийг ҮХЦ-д өгчээ

Х.Есү
6 цаг 28 минутын өмнө

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн нэгэн иргэн ҮХЦ-д ханджээ. 

Түүнийг, УИХ-ын чуулганд суухгүй байхыг намын гишүүдээсээ шаардаж, хуралдааныг орхиж гарсан үйлдлийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.5.Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар нам, эвслийн бүлэг, гишүүн хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн нь Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчимтай харшилж байгаа гэж үзсэн тул ийнхүү ханджээ. 






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.26
    4 цагийн өмнө

    Хууль зөрчиж бусадын эрхэнд халдсан явдал мөн. Өөрөө суухгүй байж болно. Бусад гишүүдийг суухгүй байхыг шаардах нь буруу.

    Хариулах