Г.Занданшатарын Засгийн газар огцрох эсэхийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
Үүнтэй зэрэгцээд өнөөдөр З.Мэндсайхан нарын гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичигт 67 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барихаар болсноо мэдэгдлээ.
Эрх баригч намын хуваагдсан хоёр тал ээлжлэн нэгэн рүүгээ дайрах зуур АН-ынхан ч зүгээр суусангүй. Удтал улстөрийн шийдвэр гаргаж чадахгүй дүлэгнэж явсан Б.Цогтгэрэл энэ цаг үеийг ашиглаж хамгийн өрсөлдөгчөө унагая хэмээн журмын нөхдөө уриалж буй тухай "бор шувуу" саарал ордноор нисэж байна.
Энэ нь ч үнэн байх магадал өндөр. Учир нь МАН-ыг бодлогоор зангидаж, гурван удаагийн ялалтанд хөтөлсөн Д.Амарбаясгалан 2028 онд ялалт байгуулах мөрөөдөл, зорилго өвөртөлж яваа Б.Цогтгэрэлийн хамгийн том өрсөлдөгч байх нь гарцаагүй юм. Тиймээс энэ цаг үеийг ашиглаж Д.Амарбаясгаланг унагаж авья хэмээн ярьцгааж байгаа бололтой. Хэд хоногийн өмнө намын гишүүдээ чөлөө өгөх, гадагшаа явахыг ятгах зэргээр ажиллаж эхэлсэн талаар цахим орчинд ч мэдээллүүд хөвөрсөн.
Гэсэн ч намын гишүүдээ бүрэн зангидаж чадахгүй байгаа аж. АН-ын зарим гишүүд "Үндсэн хуулиараа гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг тогтоогдсон мэтээр шаардлага хүргүүлж араас нь огцор гэж шахах нь утгагүй" гэх байр суурийг илэрхийлээд байгаа гэх мэдээлэл ч байна.
Ямартай ч УИХ-ын чуулганы ирц бүрдээд хуралдаж чадвал ил, далд яригдаж байгаа мэдээллүүд бодит эсэх нь тодорхой болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.111
угаасаа л шалгуулах ёстой. тэгээд 36 гэрээний асуудал бусад асуудлаар халхлагдан таг чиг болох бий вий дээ. ураны нууц гэрээг ил болговол таарна. 36 НУУЦ ГЭРЭЭ ЯМАР БАЙСАН ЯГ ТИЙМ БАЙГАА. БУР ДООР БАЙГАА БИЗ.
Хариулах202.9.41.108
Tsogtgerel bol hamgiin t1 pusdaa.Eeriinhe biznesiig hamgaalj bga nohoi.Hugshin uhna tsarailsan.avaart orood tolgoi n muudsan Zandangaar yah gd bga uom.Uhehee shahaad MAN hulgaichid tatvariin mungeer Amerik ruu ergene gd yvj bsan.Junhene bolovsrol.chadvartai zaluuchuudad zaigaa tavij egehgui bga novshnuud.hurdan bugd zailaasai.
Хариулах93.182.197.50
Угаасаа аль эрт түдгэлзээд шалгуулаад асуудлаа шийдвэрлэ! Тэгэхгүй бол Амарбаясгалангаар хурал удирдуулахыг зөвшөөрөхгүй гээд улс төрийн шийдвэрээ гаргадаг зарчмаар нь намынхаа ҮБХ-гоор рилцаж шийдвэрлэсэн шүү! Энэ шийдвэр нь ганц Цогтгэрлийн шийдвэр биш гэдгийг аливааг уншаад ойлгодог хүнд тодорхой л ярилцлага өгсөн шүү дээ.
Хариулах103.229.120.242
Үнэн бол ямар хөгийн юм бэ
Хариулах