УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс ирэх долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан, Байнгын хороо, Ажлын хэсэг, Хяналтын дэд хороо, намын бүлгүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтаас өнгөрсөн баасан гарагт үйл явц нь албан ёсоор эхэлсэн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал багтаагүй байна.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж эхэлсэн бөгөөд дарга Ц.Сандаг-Очир гишүүн “Ажлын цаг дууссантай холбогдуулан” ирэх даваа гарагт үргэлжлүүлэхээр болсон юм.
Өөрөөр хэлбэл, ТББХ-ны хуралдаан ирэх долоо хоногийн Чуулганаас өмнө заавал товлогдох ёстой байсан юм.
Сонирхолтой нь, Байнгын хороон дээр санал хураагаагүй байхад Чуулганы баасан гарагийн хуралдаанаар “Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах” асуудал орж ирсэн явдал юм.
УИХ-ын Чуулганы өнгөрсөн долоо хоногийн товд “Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах” асуудал орж ирсэн. Энэ нь Б.Энхбаяр гишүүнийг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудал байсан. Гэвч наана нь П.Сайнзориг нарын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичиг өрнөн барьсан тул орхигдож, шууд Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.БатЭрдэнэ “Засгийнх нь асуудал яригдаж байхад сайд томилох асуудал ярьж цаг алдаад яах вэ” гэж хэлсэн нь ч бий.
Тэгэхээр, хэрвээ Ерөнхий сайдыг огцруулах процесс УИХ дээр явж байгаа бол Чуулганы тов дараалалд гарцаагүй “Ерөнхий сайдыг огцруулах асуудал, П.Сайнзориг нарын гишүүдээс өргөн барьсан…” гэдэг байдлаар бичигдэж орж ирэх ёстой байв.
Гэтэл өнгөрсөн долоо хоногийн үйл явдал огт болоогүй мэт, хоёр долоо хоногийн өмнөх шиг тов зарлагдлаа. Өөрөөр хэлбэл, Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох агуулга болж өөрчлөгдөх шиг болов.
Хэрвээ тийм бол П.Сайнзориг нарын гишүүдийн эхлүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах акц зогссон байх магадлал өндөр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.228.131.63
Mafin iin bolon Hudalch , Erunhii Saidtai Tsaashdaa Yavaad baihan neget zohimjgui shuu de !
Хариулах43.228.131.63
Odoo Hiisen yumaa duusgah Hergtei shuu !!!
Хариулах