Өнөөдөр /2025.10.13/ 11.00 цагт Ерөнхий сайдыг огцруулах саналыг ТББХ үргэлжүүлэн хэлэлцэнэ.
Түүнээс өмнө тов ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдах товтой байна.
Мөн дараах ажлын хэсгүүд хуралдана.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо: Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан/12:00/
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан/14:00/
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан/14:00/
Хууль зүйн байнгын хороо: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан/16:00/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна