Ч.Лодойсамбуу: Өнөөдөр асуудлаа шийдээд ажлаа хий

Х.Есү
2025/10/13

Өнөөдөр 11.00 цагт Ерөнхий сайдыг огцруулах саналыг ТББХ үргэлжүүлэн хэлэлцэнэ. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн байр суурийг тодрууллаа. 

Тэрбээр, "Бидэнд хийх ажил олон байна шүү дээ. Энэ Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах юм уу, яах юм гэдгээ хурдан шийдээд төр засгийн ажлынг хийлгэхгүй бол бүх яамд юу болох юм бол гээд хараад сууж байх маягтай байна. 

Өвөл ирж байна, утаа ирж байна. Талх, гурил, будаа, бензинийн үнэ өвөлжилтийн бэлтгэл юу болж байгаа юм. Засгийн газар хамаг энергиэ улстөрийн тулаанд зарцуулж байна. Ажлаа хий. 

Ардын нам ямар байхаас үл хамаараад төрийн ажил явах ёстой. Өнөөдөр УИХ-ын 67 гишүүний гарын үсэгтэй УИХ-ын даргыг огцруулах саналыг хэлэлцэх ёстой. Төрийн шийдвэр гарах бүтцийг намынхаа зодоонд ашиглахаа болиоч ээ. 

Өнөөдөр Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын асуудлыг шийдэх ёстой. Аль, алинд нь хариуцлага тооцох ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна