Э.Одбаяр: Хэн нь бага хулгай хийснээ ярих хурал болсон юм шиг л санагдсан

Х.Есү
9 цаг 23 минутын өмнө

Өнөөдөр 11.00 цагт Ерөнхий сайдыг огцруулах саналыг ТББХ үргэлжүүлэн хэлэлцэнэ. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Одбаярын байр суурийг тодрууллаа.

Тэрбээр, "ТББХ-ны хурал шүүх хурал шиг юм боллоо. Хэн нь бага хулгай хийснээ нотлох хурал юм болов уу гэж ойлгосон. 

Намынхаа цагаан байран дээр болсон хэрүүлийг саарал ордонд нэг талд нь шийдэж хоёулаа боливол яасан юм бэ гэдэг шийдвэрийг парламент гаргах ёстой. МАН-ынхан эрүүл ухаанаа алдсан юм байна.Ер нь хурал дээр битүү хулгай яригдаж байна. Энэ улс төрийн хэрүүл сар гаран үргэлжилж байна шүү дээ. Энэ асуудалд цэг тавих хэрэгтэй" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.65
    4 цагийн өмнө

    Хужаа юу? Луухаан царайтай л амьтан байна даа.

    Хариулах