Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэх Төрийн байгуулалтын байнгын хороон хуралдаан өнөөдөр 11 цагт товлогдсон.
Гэтэл тус хуралдаанд 4-5 гишүүн иржээ. Иймээс төрийн байгуулалтын байнгын хороон хуралдааныг даргалагч Ц.Сандаг-Очир өнөөдрийн хуралдааныг хаасан талаар мэдэгдлээ.
Тэрбээр, "11 цагаас хурал товлогдсон байхад 4-5 гишүүн л ирлээ. Хариуцлагагүй байна. Төрийн ажлыг ирцээрээ бойкотолж болохгүй. АН-ын бүлгийн хуралдаан дуусаагүй учир АН-аас нэг ч хүн орж ирсэнгүй. Мөн ХҮН намын зөвлөлөөс ч хүн алга.
Чухал асуудал хэлэлцэх гэж байхад ингэж хариуцлагагүй хандаж болохүй. Байнгын хороон гишүүдийг 35 минут хүлээлээ. Тиймээс ТББХ-н өнөөдрийн хуралдааныг хаалаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна