Б.Жавхлан: Нэг хүнийг яаж тал талаас нь боорлож байгааг харсан байх

Х.Есү
8 цаг 14 минутын өмнө

ТББХ-ны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Уг асуудалтай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлангаас байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр, "Ямар шалтгаанаар байнгын хорооны хуралдааныг хойшлуулсныг ойлгосонгүй. 70 гаруй хувийн ирцтэй байнгын хорооны хуралдаан эжэлж байсан. Гэтэл тодорхойгүй шалтгаанаар гэнэт хойшлуулчихлаа. 

Сая 10 гэсэн үг хэлэх байсан. Би хамгийн түрүүнд үг хэлэх байсан хугацаандаа орж ирсэн. Хуралдаан үргэлжлэх бүрэн боломжтой гээд үргэлжлүүлэх санал тавьсан ч бидний саналыг хүлээж авсангүй. 

Хуралдаан даргалагч ирцэнд байгаа гишүүд байхгүй учраас санал хураах боломжгүй байна гэсэн. Одоо байгаа их хурлын дэгээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд ирцэнд орчхоод байхгүй байгаа гишүүдийн эсрэг санал гараад явж болдог шүү дээ. Тиймээс УИХ-ын дэгийг зөрчиж байна гэж үзэж байна. 

-Ц.Сандаг-Очир гишүүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж зарим гишүүд үзээд байна. Таны хувьд?

-Байнгын хорооны хурал даргалж байгаа хүн улаан цайм хэт нэг талыг барьж хурлыг удирдах нь эрсдэлтэй бөгөөд муухай харагдаж байна. Тав дахь өдрийн хуралдааныг та бүхэн харсан байх. Яаж олуулаа ганц хүнийг тал талаас нь боорлож байв. 

Бид Ерөнхий сайдыг ганцааранг нь оруулчихаад суугаад байлтай биш гээд орж суусан. Байнгын хорооны гишүүн биш ч гэсэн орж суусан юм. Нэг хүнийг олонхоороо боорлож, кнопдох гэж улайрч байгааг нь харахад харамсалтай байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.131
    5 цагийн өмнө

    тиймээ шал онигоотой юмаа хурал даргалагч мэдэлг муу байна даа

    Хариулах