Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас багш нарын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар ямар тохиролцоонд хүрээд буй талаар тодрууллаа.
Тэрбээр " Багш нарын цалинг 2026 оны 1 сараас 50 хувь, 11 сард 26 хувь нэмэхээр хэлэлцээрт хүрсэн. Өөрөөр хэлбэл, 76 хувь нэмэгдэнэ.
Ингэж нэмснээр багшийн дундаж цалин 2.8 сая төгрөг болно. Үндсэндээ 2.4 наяд төгрөгийн зардал гарна. Үүнийг манай улсын төсөв даах уу. Дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнэ өсөх эрсдэл бий" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна