МАН "Төрийг хөмөрчих шахсан" 24.3-ыг МАН шинэ дүрмээсээ хасах сураг

Zuv.mn
2 цаг 36 минутын өмнө

МАН ирэх ням гарагт батлах намынхаа шинэ Үндсэн дүрэмдээ одоогийн Үндсэн дүрмийн 24.3 буюу “намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх” заалтыг хасахаар болсон байж магадгүй байна.

Их хурлаар шийдэх хамгийн чухал асуудал болох намын даргын сонгуулиас Ерөнхий сайд Г.Занданшатар нэрээ татсан нь ийн таамаглахад хүргэв. "Г.Занданшатар хартай хүн, МАН-ын шинэ дүрэмд аюулгүй байдлаа баталгаажуулсан заалт оруулж байж санаа амарсан байх учиртай" гэсэн яриаг баталсан үйл явдлууд ч болж байна.

Тухайлбал, МАН-ын Их хуралд төлөөлөгчөөр суух зарим гишүүд “Их хурлаар “Намын дарга нь Ерөнхий сайд болдог” заалтыг дүрэмд оруулахгүй байх санал гаргана” гэж дуугараад эхэлсэн. Энэ бол МАН боловсруулсан шинэ дүрмээ одоо болтол гишүүддээ тарааж өгөөгүй, эсвэл тарааж өгсөн дүрэмд нь 24.3 хэвээрээ байсан гэсэн үг билээ. Товчхондоо, 24.3-ыг хасах тохироо саяхан хийгджээ гэдгийг л харуулна.    

МАН-ын даргын асуудал хурцдаж, төрийг хямраасан нь энэ 24.3 дугаар заалтаас болсон нь мэдээж, Гэхдээ энэ заалт биш, хувь улстөрчдийн тэмцэл л төрийг хямраасан гэвэл илүү үнэн.

Парламентын засаглалтай, манайхан үлгэр дуурайл болгох дуртай барууны орнуудад намын дарга Ерөнхий сайд байх нь олонтаа. Намын дарга хүн хулгай биш, бодлого ярьж сонгогддог, бодлого ярьсан хүнийг журмын нөхөд нь дэвшүүлж эрх мэдлийг нь өгдөг, бодлого нь улс төрийн дэмжлэгээ алдаж, цааш явахгүй болсон тохиолдолд өөрөө ажлаа өгдөг тийм л процесс барууны улс төрд өрнөдөг. Яагаад яваагүй нь тухайн цаг үеийн нөхцөл байдлаас болсон байгаад тэр нь арилсан, эс бөгөөс тэрхүү бодлого нь хэрэг болсон үед буцаагаад маш амархан дэвшүүлээд гаргаад ирдэг.

МАН 24.3-аа хасвал өөрчлөгдвөл ямар нөлөөлөл үзүүлэхийг одоогоор таашгүй. Одоохондоо тус, тусын албан тушаалдаа тухлахыг чухалчилж байгаа харагдана. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна