​NETFLIX "Physical Asia: Welcome To Mongolia” нэвтрүүлэг шинэ жилээр цацагдаж, монголчуудыг дэлгэцийн өмнө "уяна"

Zuv.mn
1 цаг 10 минутын өмнө

NETFLIX "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болсноо зарлалаа. Нэвтрүүлэгт "Physical Asia" шоунд оролцсон БНСУ-ын багийн гишүүд болох Ким Дон Хюн, Amotti нар Монголд ирж, Монгол багийн гишүүдтэйгээ дахин уулзаж байгааг харуулах юм байна. Уулзалтаас гадна Монголын ахуй, соёлыг өргөн хүрээтэй харуулах уг нэвтрүүлэг энэ сарын 24, 31-нд олон нийтийн хүртээл болох юм байна. 

Монголчуудыг шинэ жилийн баяраар үзэх зүйлтэй байлгах нөхцөл ийнхүү бүрэлдсэнийг NETFLIX албан ёсоор зарлалаа. Энэ талаар БНСУ-ын хэвлэлүүд мөн бичиж, олон нийтийн анхааралд оруулж эхлээд байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна