Т.Аубакир: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд дараалалгүй оруулна

С.Гандэлгэр
51 минутын өмнө

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас Гэр бүлийн тухай хуулийн талаар тодрууллаа. 
Тэрбээр "Гэр бүлийн тухай хуулийг Засгийн газар өргөн барьсан. Харин манай яам өнгөрсөн долоо хоногт "Гэр бүлийн хөгжлийг дэмжих" хуулийг Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан. Энэ хууль маань хүн ам зүйн бодлого, гэр бүлийн сайн сайхны төлөөх хууль байх болно. Мөн хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн мөнгө зэргийг энэ хуульд оруулсан. Гэр бүлийн гишүүдийн хөгжил, гэр бүл тогтвортой байх, гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зүйл заалтууд бий. УИХ-д өргөн барихад бэлэн болсон байгаа. Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд дараалалгүй хамруулах зохицуулалт ч бий. Энэ бол хүн ам зүйн бодлого. Энэ бодлогыг дэлхийн аль ч улсын Засгийн газар тууштай авч явдаг. Монгол Улсын Засгийн газар ч олон хүүхэдтэй байх бодлогыг тууштай дэмжих болно" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна