Стриминг үйлчилгээний “аварга загас” “Netflix”-ийн “Physical Asia” нэвтрүүлэгт оролцсон Монголын баг шоу олон нийтэд цацагдсаны дараа "Physical: Welcome to Mongolia" нэвтрүүлэг хийхээр төсөл бичиж дэмжигдэн, зураг авалтаа Монголд хийсэн билээ.
Тэгвэл уг нэвтрүүлгийн постер гарчээ. Постерт нэвтрүүлгийн оролцогчид болох Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, БНСУ-ын багийн ахлагч Ким Дон Хён, гишүүн Амотти, Э.Лхагва-Очир, Австралийн багийн гишүүн аварга биет Эдди нар монгол үндэсний хувцастай дүрсэлжээ.
4 ангитай нэвтрүүлгийн эхний хоёр анги нь ирэх лхагва гарагт /24-нд/, сүүлийн хоёр анги нь оны сүүлийн өдөр /12-р сарын 31-нд/ цацагдах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна