Хүүхэд хамгааллын мэдээллийн санг хөгжүүлж байна

Х.Есү
2025/09/19

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын А/14 дүгээр тушаалын хүрээнд байгуулагдсан Хүүхэд хамгааллын мэдээллийн сан хөгжүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо.

Тус мэдээллийн санг хөгжүүлснээр эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, эрсдэлийг үнэлэх аргачлал боловсруулна.

Монгол Улс дахь хүүхэд хамгааллын кейс менежментийн үйл явц, журам, стандарт болон холбон зуучлах үйлчилгээний зураглал, хяналт, үнэлгээний аргачлалд дүн шинжилгээ хийж асуудал, бэрхшээлийг илрүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зэрэг ажлууд үе шаттай хийнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна