С.Бямбацогт: Битүүний өдөр бүх нийтээр амарна

Х.Есү
1 цаг 51 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ. 

Тэрбээр, "Цагаан сарын битүүний ажлын өдрийг амралтын өдөр болголоо. Энэхүү ажлын өдрийг хоёрдугаар сарын 28-ны бямба гараг руу шилжүүлж байна. 

Битүүний өдөр иргэдийг цагаан сарын бэлтгэлээ хангах боломжийг олгох үүднээс энэхүү шийдвэрийг гаргалаа. Ажил амралтаа зохицуулж, аав ээждээ золгох боломж бололцоог нь бүрдүүлэх зорилгоор ийнхүү шийдвэрлэлээ. 

Ер нь битүүний өдөр ажлаа хийх хэцүү, гэртээ харьж гэрээ цэвэрлэх хэцүү байдаг шүү дээ. 12 дугаар сарын 31-ний өдөр ажлын өдөр байдаг, битүүний өдөр ажлын өдөр байдаг, долдугаар сарын 10 ажлын өдөр байдаг. Энэ бүгдийг УИХ дээр хэлэлцэж тодорхой зохицуулах хууль гарах гэж байгаа. 

Хоёрдугаарт орчин үеийн утга зохиолыг үндэслэгч зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг орон даяар тэмдэглэх шийдвэр гаргасан" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна