Б.Баярбаатар: Эрчим хүчний асуудал бол өрх бүрийн амьдралтай шууд холбоотой

Х.Есү
2 цаг 3 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Өчигдөр өглөө ДЦС 4 дээр саатал гарсан гэх мэдээллийг авсан. Түүнийгээ 36 цагийн дотор засаад хэвийн болгоно гэсэн. 

Төсөв хэлэлцэх үеэр их засварын зардал гэх 20 тэрбум төгрөгийг нь хасчихсан юм байна. Бид өнөөдөр эрчим хүч дулаан, тогоороо хангаж дийлэхгүй байгаа цагт төсөв мөнгийг нь хасаж танахгүйгээр асуудалд хандахгүй бол өрх бүрийн амьдралтай холбоотой асуудал байгаа байхгүй юу. 

Өнөөдөр гэр хорооллын айлууд лаагаа бариад тоггүй сууж байна гэдэг чинь байж болохгүй. 21-р зуунд тог цахилгаанаа ч шийдэж чадаагүй байгаад иргэд уурлах нь зөв. Эрчим хүчний реформ гээд чөлөөлсөн үнэ нь хаашаа ороод байгааг шалгах ёстой. 

Төрт тусгаар улс байна даа тог цахилгааныхаа асуудлыг яаж зөв бодлогоор явуулах вэ гэдэг нь чухал шүү дээ" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна