АНУ, Иран хэлэлцээрийн талаар ялгаатай байр суурь илэрхийлж байна

Zuv.mn
1 цаг 25 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд 15 зүйл бүхий энхийн төлөвлөгөөг хүргүүлсэн гэж мэдэгдсэн талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл Ираны тал энэ мэдээллийг үгүйсгэсэн нь анхаарал татаж байна. Ираны Гадаад харилцааны сайд Аббас Арагчи АНУ-тай харилцаж байгаа одоогийн нөхцөл байдлыг “Яриа хэлэлцээр биш, хэлэлээр биш, үүнтэй төстэй ямар нэг зүйл ч биш…” гэж тодорхойлсон байх юм. Тэрбээр АНУ төлөвлөгөөг найрсаг харилцаатай улсаар дамжуулж өгсөн нь үнэн ч одоогоор хэлэлцээр хийх бодолгүй байна гэжээ.

 

"Хэлэлцээр амжилттай болж байна" гэж мэдэгдэж байсан Д.Трамп Аббас Арагчигийн мэдэгдлийн дараа Ираны эрх баригчдын талаар “Тэд өөрсдөө ард иргэдийнхээ гарт алагдах вий гэж айж байгаа. АНУ-ын зэвсэгт хүчний цохилтод өртөхөөс ч айж байгаа” гэж мэдэгджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна