Ж.Баясгалан: Г.Занданшатарын Засгийн газрын залгамж халааг үргэлжлүүлж ажиллах нь зүйтэй

Г.Долгорсүрэн
1 цаг 59 минутын өмнө

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн яригдаж буй энэ үед УИХ-ын гишүүн Ж.Баясгалангаас байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр "Олон Улсын нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед сандал суудлын араас хөөцөлдөхгүй баймаар байна. Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн шигээ хурдтай ажиллаасай.

 Төр цомхон байх ёстой. Данхар бүтцээс болж олон асуудал үүссэн. Миний хувьд давхар дээлийг дэмждэггүй. Дан дээлтэй байх ёстой. Тэгэхгүй бол УИХ-ынхаа дээр Засгийн газар нь гарч суучихаад байна. 

Г.Занданшатарын Засгийн газрын залгамж халааг үргэлжлүүлж ажиллах нь зүйтэй. Дэд сайдыг цөөлөх нь зөв" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна