П.Ганзориг: Засагт хамтрах санал ирвэл ХҮН нам төлөөллийн байгууллагаараа ярилцаж шийднэ

Г.Долгорсүрэн
1 цаг 51 минутын өмнө

Шинээр бүрдэх Засгийн газарт ХҮН орж ажиллах эсэх талаар УИХ-ы гишүүн П.Ганзоригоос тодрууллаа.

Тэрбээр "Үндсэн хуулинд зааснаар Ерөнхий сайд өөрийн эрх мэдлийн хүрээнд Засгийн газраа байгуулаад явах бүрэн эрхтэй. Тэр дагуу шийдээд явах байх. 

Гадаад орчин хүнд байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн хүнд цохилтууд манай улсад ирнэ. Тиймээс агентлагууд нь тогтвортой, бүтэц бүрэлдэхүүн нь идэхвхтэй ажиллах шаардлагатай байна. 

ХҮН-д засагт хамтрах санал ирвэл бид өлөөллийн байгууллагаараа ярилцаж байж шийднэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажилласан ажлаа ч дүгнэх учиртай. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна