Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал яригдаж буй.
Шинэ Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах эсэх талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас тодрууллаа.
Тэрбээр "Би үргэлжлүүлэн ажилламаар байна, эсвэл ажиллахгүй гэж байр сууриа илэрхийлээгүй байна. Ингэж хэлэхээр хүн итгэхгүй байх.
Би Ерөнхий сайд Н.Учралтай уулзаагүй, энэ талаар ярилцаагүй.
126 гишүүн Монгол төрөөр яаж л бол яаж тоглож болдог нь харагдлаа шүү дээ. Хэдэн хүний албан тушаалын шаардлагаас болоод бид өнөөдөр ийм байдалд орчихлоо.
Монголын төр тогтвортой ажиллах ёстой. Шатахууны үнэ дэлхий даяар өсөж байна. Иймэрхүү тулгамдсан асуудлаа шийдэхийн оронд засгийн газраа унагаж байгаад, хувь хүнийхээ хувьд би сэтгэл дундуур байгаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна