Б.Цогтгэрэл: Б.Энхбаяр олон хүнийг гүтгэж, нэр төрд нь халдсан. Өнөөдөр тэр амь тавьж дуусч байна

Т.Отгонсувд
1 цаг 56 минутын өмнө

Г.Занданшатарын Засгийн газар огцорч МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдаар томилсон. 

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар ярилцаж байгаа энэ үед Засгийн газарт улиран ажиллаж болохгүй хүмүүсийн жагсаалтыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тэргүүлж буй. 

Ерөнхий сайд асан Г.Занданшатар шударга ёсны тэмцлээ эрчимжүүлж, авлигатай тэмцэх илд бамбай болгоно хэмээн Л.Мөнхбаатарыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөлж, Б.Энхбаярыг бүрэн эрхийнхээ хүрээнд томилсон. 

Сайдаар ажиллахдаа олон ноцтой мэдэгдэл, хэргийн талаар дурдсан сайдыг эргээд иргэд болон УИХ-ын гишүүд хуулийн байгууллагад шалгуулахаар хандаад буй. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хандсан Б.Цогтгэрэл түүний талаар ийнхүү бичжээ. 

Тэрбээр "Б.Энхбаяр могой олон хүнийг гүтгэж нэр төрд нь халдсан. Өнөөдөр тэр амь тавьж дуусч байна.

Карма. Үнэнд гүйцэгдлээ. Үйлийн үр үсний ширхэгээс нарийн бол аянга цахилгаанаас ч хурдан юм.

Тэр бол орчин цагийн Берия. МАН-ын олон гэм зэмгүй хүмүүсийн нэр төрд халдаж өдий зэрэгт хүрсэн.

Одоо түүнийг хэн ч тоохгүй, хэн ч дэмжихгүй хүрээлэхгүй. Тэр ганцаараа өмдөндөө шээгээд айгаад хэвтэж байгаа.

Тэр Ч.Хүрэлбаатарын хормойноос зүүгдэж хөлд орсон, надаас зүүгдэж хэлд орсон, Д.Амарбаясгалангаас зүүгдэж хүн болсон, Л.Оюун-Эрдэнээс зүүгдэж мал болоод Г.Занданшатараас зүүгдэж Могой болсон.

Анх 1000 вагонтой гэж намайг гүтгэсэн. 10 жил өнгөрлөө. Ядаж нэгийг гаргаж ирсэнгүй.

Сангийн сайд Б.Жавхланг Бор тээгийн ордын нүүрс угаах гэрээг давуу байдлаар авсан, Батдөлийг амралтанд амраасан гэж гүтгэсэн. Дараа нь сэтгүүлчид асуухад дув дуугүй гөлийгөөд зугтаасан.

Ч.Хүрэлбаатарыг 400 сая $ Увсад хөрөнгө оруулалт хийсэн мэргэшсэн хулгайч гэсэн. Нотлож чадаагүй. Увсад 400 сая $ хөрөнгө оруулалт ороогүй.

Ц.Нямдоржийг улсын нууц задаллаа гэсэн. Мөн нотлож чадаагүй, ядаж өргөдөл бичээд тагнуулд өгч ч чадаагүй.

Д.Амарбаясгаланг хүн алаад чандарлаад булсан Бор тээгийг авсан гэв. Нотлож чадаагүй. Бор тээгээс 1 хүрз нүүрс ч ухаагүй. ЭТТ-д лиценз нь хөдлөөгүй таг байрандаа. Одоо юу ч гэж хэлж чадахгүй таг дуугүй.

Б.Тулга, Х.Нямбаатар нарыг Монгол Улсын дархан хилийг зараад идээд уучлаа гэсэн. Монгол Улсын НҮБ-д бүртгэлтэй хил хэвээрээ хэн ч аваагүй халдаагүй хэвээрээ байж л байна.

Тэр сэтгүүлчдийг нүүрсний машинтай гэв. Хаа ч ямар ч сэтгүүлч нүүрсний машин гарч ирсэнгүй.

Заригийн Н.Өнөрцэцэгийг удаа дараалан гүтгэж гүжирдэв. Сүүлд нь хилс хэргээр шоронд суулгав. Бүгд эхнээсээ авхуулаад эцсээ хүртэл гүтгэлэг.

Одоо түүний ээлж ирсэн. Гэхдээ гүтгэлэг биш. Бодит баримт, бичиг цааснууд, бичлэг дүрс, гэрчүүд, тамга тэмдэг он сар өдрүүд...

МАНайхан, шударга иргэд олон нийт түүнээс хол байгаарай. Одоо тэр аврал хүсээд өмдөндөө шээгээд уйлж байгаа. 

Тэрэнд чи хэрвээ туслах л юм бол ямар ч эргэлзээгүй нөгөө гараараа яг хоолойд чинь дүрэх болно" гэжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.191.194
    8 минутын өмнө

    ЭНХБАЯР САЙД ЛАЛРЫН ХУЛГАЙЧДЫН ШЭЭСИЙГ САВИРУУЛЖ БНА ДАА. ЭНЭ НЭГ ТАХИР ДУТУУ ШИЛЭН НҮДЭЛСЭН ПИСДАА ХУЛГАЙ ЛУЙВАР НЬ ИЛРЭХ ГЭЭД ЧАЦГА АЛДАЖ БАЙНА

    Хариулах
  • 150.228.177.249
    32 минутын өмнө

    Энхбаяр сайд ч аргагүй Монгол Берия юм.

    Хариулах