ХҮН нам өнөөдөр Засгийн газарт хамтран ажиллах эсэхээ шийднэ

Т.Отгонсувд
1 цаг 51 минутын өмнө

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал яригдаж буй. Ерөнхий сайдын зүгээс Засгийн газраа шуурхай бүрэлдүүлж, төрийн ажлыг гацаахгүй байх талаараа байр сууриа илэрхийлсэн. 

Одоогийн байдлаар Засгийн газрын бүрэлдэхүүн хараахан тодроогүй байгаа. Өнөөдрийн байдлаар эцэслэн УИХ-д танилцуулах төлөвтэй байна.

 Ерөнхий сайдын Н.Учрал өчигдөр ХҮН намд "Засгийн газарт хамтрах" саналаа хүргүүлсэн. 

Тус саналыг ХҮН нам Төлөөлөх зөвлөлийн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэх юм. 

Энэ талаар ХҮН намын дарга Т.Доржханд "Геополитикийн хурцадмал байдал үргэлжилж, Ойрх Дорнодод дэгдсэн дайны улмаас олон улсад онц байдал зарлаад байгаа сорилттой үед Засгийн газарт хамтарч ажиллах саналыг Монгол Ардын Намын дарга Н.Учралаас ирүүллээ.

ХҮН нам төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцэж хариуг албан ёсоор өгөх болно" хэмээсэн. 

Тэгвэл ХҮН намын Төлөөлөх зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдаж Засгийн газарт хамтрах эсэхээ шийдвэрлэхээр болсон байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна