Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдаар томилсон.
Одоогоор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн тодорхой болж, томилогдоогүй байгаа. Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Ерөнхий сайд Засгийн газраа шуурхай бүрдүүлэхээ илэрхийлсэн ч өнөөдрийн байдлаар Засгийн газраа бүрдүүлж амжаагүй тул Засгийн газрын ээлжит хуралдаан болохгүй.
Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д танилцуулж тангараг өргөснөөр Н.Учралын Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна