С.Бямбацогт, С.Амарсайханы хэн УИХ-ыг удирдахаас шалтгаалж саатсан Н.Учралын танхимын бүтэц, бүрэлдэхүүн

Х.Батсайхан
2026/04/01

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр танхимынхаа бүрэлдэхүүнийг зарлаагүй байна. Өмнөх сайд Г.Занданшатар 2022 оны зургадугаар сарын 13-нд томилогдоод ажлын хоёр өдөрт танхимынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-аар батлуулж байв.

Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгч, Ерөнхий сайдын ажлыг авах үйл явц хуурхай өрнөсөн. “Цаг алдах эрхгүй, төрийн ажил гацаж зогсох ёсгүй” гэдэг үг ч хамгийн их яригдсан. Гэсэн ч бүтцээ танилцуулаад томилгоон дээр гацсан шалтгаан нь УИХ-ын даргын томилгоотой холбоотой аж.

МАН-ын бүлэг дэх цөөнх буюу 30-ийн бүлэг намынхаа ЕНБД, УИХ-ын даргын аль нэгэнд өөрийн талаас томилгоо хийх хүсэлтэй, үүнийгээ Бага хурал дээр Ц.Нямдоржийн амаар хэлүүлсэн байж болзошгүй талаар бид өмнө нь бичиж байсан. Энэ таамаг эх сурвалжаар баталгаажсан бөгөөд түрүүлж хийгдэж буй УИХ-ын даргын томилгоонд С.Амарсайханыг зүтгүүлж, Н.Учралын зүгээс С.Бямбацогтыг дэмжсэнээр бага зэргийн “гацаа” үүсжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын марафонд дуулдаж байсан Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан зэрэг нэрс хаягдсан байна.

С.Бямбацогт УИХ-ын дарга болбол ЗГХЭГ-ийн дарга, сайдын суудал өөр хүнд очно, С.Амарсайхан УИХ-ын дарга болбол С.Бямбацогт одоогийн албандаа хэвээр үлдэнэ, төрийн нэг өндөрлөгийн асуудал яригдаж байгаа учир нэг сайдын асуудал хөндөгдөнө гэх мэт хувилбар байгаад байгаа учраас танхим зарлахад асуудал үүссэн юм байна.

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх талаар хувилбар танилцуулсан. Өнөдөр хувилбар багахан өөрчлөлт орж, Байгаль орчны сайдаар Б.Бат-Эрдэнэ биш, ИЗНН үргэлжлүүлж ажиллахаар болсон гэсэн шинэ мэдээлэл нэмэгдээд байна.

Мөн ХҮН намд Засгийн газарт хамтрах санал хүргүүлсэн. Тэрбээр Эрчим хүчний сайд болох магадлал өндөр талаар бид мэдээлсэн билээ.

  Одоогоор сайд нарын нэрс эцэслэгдээгүй 17 яам, сайд болох магадлалтай нэрс 

  • Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар Ж.Энхбаяр  үргэлжлүүлэн ажиллах магадлал өндөр байгаа. Эсвэл Үндэсний эвслийг Засагт урьж, Н.Номтойбаяр орж ирэх хувилбар бий.
  • Шадар сайд Х.Ганхуяг
  • Сангийн сайд Г.Тэмүүлэн
  • Хуульзүйн сайд Д.Цогтбаатар
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг улираах эсвэл Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг дахин томилох хувилбар яригдаж байна.
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар
  • Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан эсвэл Ж.Ганбаатар
  • Батлан хамгаалахын сайд Д.Батлут
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн
  • Боловсролын сайд Л.Энх-Амгалан
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Үүрийнтуяа
  • Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ч.Ундрам
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ц.Сандаг-Очир
  • Эрчим хүчний сайд Т.Доржханд
  • Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Э.Батшугар


Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.10
    2026/04/04

    Hulgaichdiin heruul haraad bhd Huuked hov zuugchid l said bolovoo.Nomin ymar ih munge ideb.hen shalgav.Bymbatsogt bol TZiin hergiig 1 huneer nam darsan.Herlen.Javhla ngiin nulee orloo.Bugd shorond yvah bsan.ATG darga egch n hamaaraltai bugd heregsehgui bolgoson.Ter munge chin yb yvsaar ard tumnii tatvar.tuleesiig ingeed ideed.nam bolgood bga.Uchral bolovstoliig shiteh bh gesen mungiig.bas hunii tolgoigoor songolt hiilee.Evgen meregjiliin bus tugtseguud hend ch hereggui.Lubsanjamts .Batnairamdal.Shijir .Bulgantuya.Anar.D.E nhtuvshun.D.Tsogtbaa tar gadaad her.said bsan.Temuujin Ed nar said hiih chadvartai.ydahdaa idehgui.

    Хариулах
  • 66.181.160.51
    2026/04/02

    Бямбацогт царайгаар тэнцэхгүй ээ!

    Хариулах
  • 178.174.229.45
    2026/04/02

    AMARSAIHAN MUU HULGAICH OROSIIN TAGNUUL OYUERDENIIN GULUG YU BE? ZANDANSHATART HUUGDUUD ZAILJ ODSON YUMSAN YAGAAD SUNS ORGIOD ERGEED IRDEG BILEE? BAYAMBATSOGT N 100 MYANGA DAHIN DEER SHUU

    Хариулах
  • 203.23.49.191
    2026/04/01

    Ямар их алдаатай бичдэг үсэн хуухнаг вэ дэ

    Хариулах
  • 66.181.190.200
    2026/04/01

    Байгаль орчны салбар болоод байгаа юм уу. Ккк.

    Хариулах
  • 202.55.186.137
    2026/04/01

    Самараа очвол утгаар нь самруулна. Наадуул чинь албан тушаал авсан ч барьцаа ахиулна. МАН дотроо сөрөг хүчин байж, энэ ЗГ-ыг унагаах, барьцаа ахиулахаа мэдэх байлгүй дээ. Яасан ч хаширдаггүй юм..кккк. Ер нь бол Бямбацогт нь хамгийн боломжийн хувилбар ш дээ. УИХ бол ард түмний засаглал. УИХ-ын сонгуульд хамгийн бага саналаар гишүүн болсон, ЗГ-ын кабинетынхаа эсрэг санал өгч унагаахад оролцсон, ЗГ-аас хөөгдсөн, дээр нь өндгөвч усан оргилуур, идсэн ууснаараа ард түмний дургүйг хүргэж байнга баалуулж байдаг хүнээр УИХ-ын дарга тавибал МАН-ын нэр хүнд, дотоод эв нэгдэлд л хортой. Өөрсдөө энийгээ мэддэггүй л юм байх даа..ккк

    Хариулах
  • 202.9.46.59
    2026/04/01

    ИргэнАмаосайхан таарна шүү.

    Хариулах
  • 103.168.34.60
    2026/04/01

    Batbaatar butehgui dee Namd ni eer hun bauhgui yum uu Zaaval davhar deeltei bailgah hereg baina uu? Nam ni burtguulj chadahgui tar all yaana

    Хариулах
    • 66.181.190.200
      2026/04/01

      Харин тийм л баймаар

  • 202.126.91.78
    2026/04/01

    Эрүүл мэнд дээр гангаамаа нь хамаагүй илүү логиктой гарцтай харагдсан. Чинбүрэн мөнхсайхан нар үндсэндээ мөнгө угаахаас өөр сонирхолгүй залуучууд байна, энэ 2 болвол удахгүй систeм тэр чигээрээ хаалгаа барихаар харагдана

    Хариулах
    • 202.55.186.137
      2026/04/01

      Ганмаа шиг ааш муутай, хэцүү характертай, төлөвшөөгүй хүн салбар удирдаж чадахгүй ээ. Төрийн хүн түвшин байх ёстой. Харваас ааштай авиртай, хүнтэй хэл амаа ололцдоггүй нь илт. Үс гэзгээ шидээд, нүд ам нь цэхэлзээд хэцүү хүн байхчив лээ..ккк Мөнхсайхан, Чинбүрэн 2 нь төө илүү дээр. Ядаж салбараа мэднэ, ноён нуруутуй. Ажил хийх, ярих 2 алд дэлэм зөрүүтэй шүү. Салбар удирдана гэдэг хүн удирдана аа гэсэн үг. Удирдагч хүнд байх зан төлөв Ганмаад байхгүй л харагддаг. ЭМ-ийн салбарынхан хэл амтай, бас ууртай байгаа шөө...ккк

    • 66.181.187.243
      2026/04/01

      Урдах н ул болж , ар н зул болдог хорвоо доо...юу үнэн тэр үнэн

    • 59.153.113.246
      2026/04/01

      Хуучнаас нь томилно гэвэл Чинбүрэн сайд дээр байлгүйдээ эсвэл шинээр Ганмаа