Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэж эхэлнэ

Т.Отгонсувд
1 цаг 54 минутын өмнө

Улсын их хурлын хуралдааны товоор өнөөдөр таван байнгын хороо хуралдана. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. 

Тодруулбал гуравдугаар сарын 09-ний өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачлөн УИХ-д өргөн барьсан. 

Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдаж Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна